ЕХ Пхеньяны эсрэг хоригоо өргөжүүлэв

2016 оны 4 сарын 1

Европын холбоо өчигдөр /III.31/ Хойд Солонгосын эсрэг худалдаа, санхүүгийн хоригоо өргөжүүллээ. Европын холбооноос Хойд Солонгосын зэвсэгт хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ашиглагдах магадлалтай бараа бүтээгдэхүүний экспорт, импортод хориг тавьжээ. Түүнчлэн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн технологитой холбоотой хувь хүн, хуулийн этгээдийн хөрөнгийг царцаах арга хэмжээ авсан байна.  Европын холбоо нь Хойд Солонгосын эсрэг анхны хоригийг 2006 онд тавьсан байв.

 

Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, дараа нь хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хатуу хориг арга хэмжээ авсан юм. Мөн АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд Пхеньяны эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлжээ.

 

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна