Чөлөөт нислэгийн олон улсын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Чөлөөт нислэгийн олон улсын тэмцээн болно

“Монголын цом 2010” чөлөөт нислэгийн олон улсын нээлттэй тэмцээн Налайх дүүргийн “Дархан ноёны худаг” хэмээх нислэгийн талбайд өнөөдөр эхэлж, 14-ныг хүртэл үргэлжилнэ. Нислэгийн долоон төрлөөр зургаан орны 110 тамирчин оролцох юм. Уг тэмцээнийг “Шонхор” чөлөөт нислэгийн клуб, Монголын агаарын спортын холбоо, Монголын нисэх загварын спортын нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа аж. Мөн өнгөрсөн зургадугаар сард Японы агаарын спортын холбоо, Японы нисэх загварын спортын нийгэмлэгээс нисэх загварын чөлөөт нислэгийн дэлхийн аварга, Японы тамирчин Шигеру Канегавагийн сургалт, гараас хөөргөх онгоц хийх, нисгэх тэмцээнийг бага дунд, ахлах сургуулийн 2-11 дүгээр ангийн сурагчдын дунд явуулж байжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж