Загварын шоунд үхсэн тэмээн хяруул авчрав

2016 оны 4 сарын 1

“PETA” буюу амьтанд зүй ёсоор хандахын төлөөх нийгэмлэгийн гишүүн саяхан Парист болсон Hermes брэндийн загварын шоунд үхсэн тэмээн хяруул хүзүүн дээрээ тохож, Hermes цүнх барин, цээж нүцгэн очжээ.  “PETA”-гийн гишүүд үүгээрээ Hermes тэмээн хяруулын арьсаар цүнх хийж байгааг эсэргүүцсэн юм.

“PETA” тэмээн хяруулын мах, арьсыг нь ашиглахын тулд Hermès болон бусад тансаг, үнэтэй брэндүүд ямар аймшигтай хядлагын машин ажиллаж байгааг харуулсан баримт, нотолгоог дэлгсэн байна.

Харин Hermès  компани “PETA”-гийн баримт, нотолгоо гээд байгаа бичлэгт гарч буй нядалгааны газар “Hermès”-ийнх биш гээд амьтанд зүй бусаар ханддаг ёс зүйгүй компани биш гэж мэдэгджээ.

Hermès  “Peta”-гийн энэ эсэргүүцэл, хандлагыг нэр төрд нь халдах гэсэн оролдлого гэсэн боловч шүүхэд хандах талаар мэдэгдээгүй байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна