Шинэ цагийн үнсгэлжин

2016 оны 4 сарын 1

Английн Манчестер Юнайтед клубын хагас хамгаалагч Морган Шнедерлен найз бүсгүй Камилитэй сүй тавьжээ. Хосууд өнгөрсөн жил танилцсан юм. Танилцах үедээ Шнедерлен долоо хоногт 120,000 фунт стирлингийн орлоготой  Манчестер Юнайтедын од байсан бол Камилли Манчестер хот дах “Адидас” дэлгүүрт нэг цагийн 10 фунт стирлингийн цалинтай худалдагч байжээ. Нэг жил үерхсэний дараа Морган найз бүсгүйтэйгээ Газар дундын тэнгисийн эрэг дээр амарч, тэнд сүй тавьжээ. Аз жаргалд умбасан хосууд сүй тавьсан баяраа тэмдэглэж, оргилуун дарс тулгаж буй зургаа цахим хуудсандаа тавьсан байна.

Сэтгэл нь хөдөлсөн Камилли “Аз жаргалаа үгээр илэрхийлж ч чадахгүй нь. Гайхалтай нутаг, ер бусын үдэш. Далайн давалгаа бас бид хоёр” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна