Ж.Равдандоржийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Ж.Равдандоржийг баривчилжээ

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Равдандоржийг Авлигатай тэмцэх газрынхан баривчилжээ. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар түүнийг дээрх албыг хаших үедээ авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр саатуулсан аж.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн захирлаар ажиллаж байсан түүнийг өнгөрсөн жилийн намар албан тушаалаас нь буулгаж өөрчилжээ. Мөн дээрх албыг хаших хугацаандаа 2012, 2013 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанид

 Төрийн өмчийн хорооноос хийсэн шалгалтын дүнг албажуулахгүй дарагдуулж байсан гэх хэл аманд өртөж байжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж