Г.Ган-Эрдэнэ олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Г.Ган-Эрдэнэ олимпийн эрхээ авлаа

-Б.Чинзориг, Д.Отгондалай нарын араас Г.Ган-Эрдэнэ олимпийн эрхээ авлаа-

БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн Девендро Сингхийг хожин олимпийн эрхээ авлаа.

Тус тэмцээний хүрэл медалийн болзол хангаад байсан Г.Ган-Эрдэнэ өчигдөр Узбекистаны Хасанбой Дусматовт ялагдсан юм. Мөн өнөөдөр эрэгтэй 75 кг-д Н.Шинэбаяр Австралийн Дэниел Льюист 3:0-оор ялагдан олимпийн эрхээ авч чадсангүй. Өнөө орой Б.Түвшинбат шийдвэрлэх тулаанаа Филиппиний боксчинтой хийнэ.

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авч байгаа бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдаж байна.

ДҮН:

IV.01 /Хүрэл медалийн болзол хангасан боксчид олимпийн эрхийн төлөө дахин тулалдаж байна/

  • 49 кг: Г.Ган-Эрдэнэ – Девендро Сингх /Энэтхэг/ – 3:0 Олимпийн эрх авлаа
  • 75 кг: Н.Шинэбаяр – Дэниел Льюис /Австрали/ 0:3

19.00

  • 69 кг: Б.Түвшинбат – Эумир Марсиал /Филиппин/

Шууд үзэх: www.ppvsqq.com, http://www.aiba.org/

Шууд үзэх: http://kazsport.kaztrk.kz

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж