Хойд Солонгос пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос пуужин харвалаа

 

Хойд Солонгос өнөөдөр /2016.04.01/ зүүн эргээс богино тусгалын газар-агаар ангиллын пуужин тэнгис рүү харвалаа. Энэ нь АНУ, Өмнөд Солонгос, Японы лидерүүдийн Пхеньянд өгсөн анхааруулгын хариулт гэнэ. Вашингтонд цугласан гурван улсын лидерүүд Хойд Солонгосыг заналхийлэл, сүрдүүлгээ үргэлжлүүлсээр байвал илүү хатуу хориг арга хэмжээ авахыг анхааруулсан юм.

 

АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн Хойд Солонгос өнгөрсөн сард хэд хэдэн удаа пуужин, их буугаар тэнгис рүү гал нээсэн билээ. Түүнчлэн өнөөдөр пуужин харвахын өмнө АНУ, БНСУ-ыг хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоохыг Пхеньян анхааруулсан юм. Хойд Солонгос нь АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг улс орны аюулгүй байдлын заналхийлэл, дайны өдөөн хатгалга хэмээн үзэж хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж