“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-т сануулга өгчээ

2016 оны 4 сарын 1

Ус, цахилгаан, дулааны мөнгөө төлөөгүй айл өрхийн цахилгааныг хязгаарлаж сануулга өгдөг бичигдээгүй дүрэм хэрэгжээд удаж байна. Гэтэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өр авлагаа авах зорилгоор “Дэнж хотхон” Орон сууцны конторт харъяалагдах СБД-ийн 9 дүгээр хорооны 62 дугаар байр, 11 дугаар хорооны 52, 54 дүгээр байр, БЗД-ийн 1 дүгээр хорооны 8 дугаар байр, 4 дүгээр хорооны 50, 8.1 байруудын дулааныг хязгаарласан байна.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК гаргасан энэхүү үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн болохыг ШӨХТГ-аас тогтоосон байна. Тиймээс өнөөдөр дээрх байруудын дулааныг өгч зөрчлийг арилгуулсан байна.  

Харин зөрчил гаргасан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дахин ийм зөрчил гаргахгүй гэдгээ мэдэгджээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна