Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид зундаа амарна

2016 оны 4 сарын 1

Сэтгүүлч:
Улаанбаатар

Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийт, түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал өнөөдөр /2016.04.01/ Хүүхэд харах үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнөөдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж байгаа юм. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүмүүс нь улсын цэцэрлэгийн нэгэн адил зуны улиралд амарч, есдүгээр сараас хүүхдүүдээ хүлээн авч хичээллэх юм байна. Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийт, түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал:

-Бид бэлтгэл ажлын хүрээнд 150 сургагч багш бэлдсэн. Эдгээр багш нийтдээ 1800 гаруй хүүхэд харагчийг таван чадамжийн сургалтад хамруулж, сертификат олгосон байгаа. Мөн хүүхэд харах үйлчилгээнд тодорхой стандартууд бий. Тухайлбал, нэг хүүхдэд 2.5 кв.м зай талбай оногдох ёстой, өрөөний температур, халаалтын горим зэрэг шаардлагуудыг хангасан бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулж байна. Ингэж сургалтад хамрагдаж, сертификат авсан, үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл бүхий хүмүүс л хуульд хамрагдаж байгаа гэлээ. 

Улсын хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулж гаргасан. Энэхүү төсөв нь 10328 хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулах хэмжээний зардал юм.

А.АЯЛГУУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна