Эмнэлгүүд бүртгэлгүй эм, тариа хэрэглэж байжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүд бүртгэлгүй эм, тариа хэрэглэж байжээ

МХЕГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй хаяг, шошгын зөрчилтэй, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлж зах зээлээс татах, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авахаар эмнэлэг, эм хангамжийн байгууллага, худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариаг худалдан борлуулах, хэрэглэх болон хууль бусаар худалдаалах зөрчил илэрчээ. Тухайлбал, “Сэцэнгоо” эмэгтэйчүүдийн эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Спектиномицин тариаг хүнд тарьж хэрэглэсэн зөрчил илэрснийг МХЕГ-аас мэдээлж байна.

Уламжлалт эмчилгээ оношлогооны “Найрамдал” эмнэлгийн эмч Э хаяг шошгогүй, гарал үүсэл тодорхойгүй, мөн Хятад хэлээр бичсэн шошго бүхий эмүүдийг тус тус худалдан борлуулж байсан.

Дүнжингарав худалдааны төвийн барааны лангуунууд нүдний дусал, туулгах үйлчилгээтэй эм борлуулж байсныг илрүүлээд байна.

Эдгээр нүдний дуслууд нь хондройтин сульфат, хлорфенирамин малеат болон судас нарийсгах үйлчилгээ бүхий эмийн бодис агуулсан тул ихэвчлэн нүдний харшил, загатнаа, улайлтад зориулагдсан байдаг. Нүдний дусаалгыг дусаах хоорондын зайг ойртуулснаар нүдний торлог бүрхүүл гэмтээх, болор цайрах эрсдэлтэй, мөн эдгээр эмийн дасал, сөрөг урвал ч үүсч болзошгүй тул эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглэх шаардлагатай юм.

Нүд нь эмзэг эрхтэн тул нүдний дусаалгыг баталгаатай зөвшөөрөлтэй газраас эмч, эм зүйчээс асууж, лавлаж байж хэрэглэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж