ОХУ-д байгаа Монголын судалгааг авна

2016 оны 4 сарын 1

Уул уурхайн яамны төлөөлөгчид өнгөрсөн сард Москва, Санкт-Петербург хотуудад албан томилолтоор ажиллах үеэрээ “1960-1990 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан”-г Монголын талд шилжүүлэн авах асуудлаар ярилцжээ. Энэ үеэр “Росгеологи” фондод хадгалагдаж буй архивын материал, хадгалагдаж буй судалгааны тайлангийн жагсаалттай танилцан судалгаа хийж, хоёр орны Газрын хэвлийн ажлын хэсгийн хуралдааныг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яаманд зохион байгуулж тайланг хүлээн авах нөхцөлийг эцэслэн тохирчээ.

Ингэснээр олон жил шийдэгдээгүй байсан асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, ОХУ-ын “Росгеологи” фондын бүх салбаруудад  хадгалагдаж буй Монгол Улстай холбоотой судалгааны тайлангуудийн нэгдсэн жагсаалтыг гарган нягтлан, шүүж Ашигт малтмалын газрын Геологи мэдээллийн төв архивын санд шилжүүлэхээр болсон байна. Эдгээр тайлангуудыг хүлээн авснаар Монгол орны геологийн шинжлэх ухааны судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж улмаар эрдэс баялаг, ашигт малтмалын сангийн судалгааг арвижуулж, уул уурхайн салбарт  хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлнэ гэж тус салбарынхан хэлж байна.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна