ЗГ хуралдана

2016 оны 4 сарын 2

Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх даваа гаригт 16.00 цагт товлогджээ. Тус хуралдаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах түүнд хяналт тавих журам, Уул уурхайн сайд Р.Жигжид Эрдэс баялгийн бирж байгуулах хуулийн төслийг хэлэлцүүлэх аж. Мөн Зам тээврийн сайд М.Зоригт Авто замын барилгын санхүүжилт, Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбилцол батлах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна