Чежүд аялах бол анхаарна уу?

2016 оны 4 сарын 2

БНСУ-ын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод  гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчдог бөгөөд сүүлийн үед Монгол Улсын иргэд тус хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачлалын албанд  саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол цөөнгүй гарах болжээ.

Үүний гол шалтгаан нь тухайн иргэн өмнө нь БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан зэрэгтэй холбоотой аж. Мөн буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгаа, биедээ авч яваа бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан тус улсын цагаачлалын албанаас ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг байна. Иймд Чэжү хот руу аялахаар төлөвлөж байгаа иргэн аяллын зорилгоо нотлох баримт бичгийн бүрдлийг сайтар хангаж зорчихыг Гадаад хэргийн яамнаас анхаарууллаа.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна