Нохой хар тамхи олжээ

2016 оны 4 сарын 2

АНУ-ын Миссипи мужид нэгэн нохой эзэндээ боодолтой зүйл зууж аваачирч өгсөн нь их хэмжээний хар тамхи байсан гэнэ. Эзэн эхэндээ нохойгоо хогийн савнаас хог ухаад гаргаад ирж бодсон нь эндүүрэл байжээ. Хотын цагдаагийн газрын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасгийнхан тэднийг очиж, хэдий хэмжээний, ямар төрлийн хар тамхи болохыг тогтоосон гэнэ. Харин хар тамхины хэлтсийнхэн нохойн олсон боодолтой зүйл нь 1,000 ам.долларын үнэтэй, маш хүчтэй мансууруулах бодис болохыг тогтоосон байна.

Нохойн гэртээ авчирсан хар тамхины хэрэгт эрүү үүсгэн, мөрдөлт явуулсан гэнэ. Нохой олсон зүйлээсээ бага зэрэг хүртсэн байж магадгүй гэж эзэн нь сэжиглэж байгаа боловч мансуурсан шинж ажиглагдаагүй гэнэ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна