Аж үйлдвэрийн сайд Сэлэнгэд ажиллаж байна

2016 оны 4 сарын 2

Хаврын чуулган эхлэхээс урьтаж сайд нар орон нутагт ажиллаж байна. Тухайлбал, Аж үйлдвэрийн сайд өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж, нэр бүхий үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байгаа бол Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгар улсад ажлын айлчлал хийж буй юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр Говьсүмбэрт ажиллаад шөнөдөө Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ.

УИХ-ын дарга З.Энхболд мөн орон нутагт ажиллаж байгаа. Тэрээр одоо Хөтөл тосгонд ажиллах юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна