Л.Наранбаатар оймс шидсэнээ тайлбарлав

2016 оны 4 сарын 2

Эдийн засгийн чуулганы хааж УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдыг үг хэлэх үеэр оймсоо шидсэн Л.Наранбаатар эсэргүүцэл илэрхийлсэн шалтгаанаа ийн тайлбарлажээ. Тэрээр “Ялзарсан улстөрчдийг хуучирсан оймс шигээ солих цаг болсон гэж бодоод оймсоо шидсэн. Би гутлаа шидэхгүй. Яагаад гэвэл гэргий минь бэлэглэсэн.  Ийм үнэ цэнэтэй зүйлийг тийм хүн рүү шидэхгүй” гэжээ. Мөн тэрээр тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Нэгэн үе тэрээр Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг удирдаж байсан ч өөрчлөгдсөн. Үүний дараагаас тус аймгийн Ардчилсан намд хуваагдал бий болж, намын удирдлагад нь өргөдөл, гомдол , зарга бүх зүйл ирж байв. Энэ үед тус намын даргаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн даргаар нь МҮОНРТ-ийн дарга Ц.Оюундарь ажиллаж байсан бөгөөд ажлын хэсэг гарган ажиллаад ч тусыг эс олсон юм.  Хоёр хуваагдсан Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд Улаанбаатар хотод ирж, суулт зарлаж байсан удаатай. Нэгэн үе энэхүү тэмцэл намжаад байсан ч энэ сарын 3-наас идэвхижиж, цуглаан хийхээ зарлаад байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна