Дэлхийн хамгийн том хот Хөлөнбуйр

2016 оны 4 сарын 2

 

Дэлхий бол бидний мэдэх хамгийн гайхалтай, ер бусын гариг билээ. Ингээд энэ гайхалтай гаригийн талаарх сонирхолтой зүйлүүдээс танилцуулья.

 

 

Дэлхийн хамгийн том хот Хөлөнбуйр нийт 263,953 km2 талбайтай. Та дэлхийн хамгийн том хот Хятад, Энэтхэг, ОХУ-д байдаг гэж бодож байна уу? Та эндүүрчээ. Өвөр Монголын Хөлөнбуйр хот хэмжээгээрээ Франц улсын нийт нутаг дэвсгэрийн талтай тэнцэнэ. Гэхдээ энэ чинь хот шүү дээ.

 

Гэхдээ дэлхийн хамгийн том хотод хүн амын нягтаршил, замын түгжрэл гэх зүйл байдаггүй.  Үйлдвэржилт дөнгөж эхэлж буй энэ хот ердөө 2.5 сая хүн амтай.

 


 

Хамгийн олон нууртай нь Канад

 

 

АНУ-ын хойд хөрш энэ улсад гайхуулах зүйл олон бий. Тэднээс хамгийн гайхмаар нь дэлхий дээрх бүх нууруудын 50 хувь нь Канадад байдаг гэвэл итгэх үү?

 

Харин Википедиад бичсэнээр бол дэлхийн нуур цөөрмүүдийн 60 гаруй хувь нь энэ улсад байдаг ажээ. Яг хэдэн нуур байдаг вэ гэж үү?. Канадад 100 км2 –аас том хэмжээтэй 561 нуур байхаас гадна дөрвөн их нуур байдаг ажээ. Ерөнхийдөө Канадын нийт нутаг дэвсгэрийн 9 хувь нь цэвэр уснаас тогтдог юм байна.

 


 

Чикагод хамгийн олон Польшууд байдаг

 

 

Польшийн нийслэл Варшав хотын гурван сая оршин суугчийн 95 хувь нь Польшууд байдаг. Харин түүнээс ч Польшууд амьдардаг хот бол Чикаго юм. АНУ-ын гурав дах том хот Чикаго 7.5 сая хүн амтай. Оршин суугчдын дийлэнх нь Польшууд байдаг учраас Польшийн соёл, архитектур энэ хотод асар их нөлөөлсөн. Чикаго хотод польш театр, польш зах, польш хэл дээр хэвлэгддэг сонин бий.

 

Гэвч Чикаго хотын оршин суугчдын хэдэн хувь нь Польшууд гэдгийг хэлэхэд хэцүү. Магадгүй 150,000  бүр түүнээс арав дахин их ч байж магадгүй.

 


 

Дэлхийн хамгийн хуурай газар Өмнөд туйл

 

 

Дэлхий дээрх хамгийн хуурай газар өмнөд туйл гэдгийг та мэдэх үү? Учир нь тэнд хэдэн сая жилийн турш дусал ч бороо ороогүй. Тиймээ, өмнөд туйл бол дэлхий дээрх хамгийн хуурай газар. Өмнөд туйлын дараа Атакамын цөл, Сахарын цөл ордог.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна