Интернетийн үнэ буураагүйг анхааруулав

2016 оны 4 сарын 2

Засгийн газрын харьяа 11-11 төвд өчигдөр иргэдээс 50 гаруй санал хүсэлт иржээ. Түүнд орон нутгаас хандсан санал хүсэлт голлож байна. Тухайлбал, №1604014935 дугаараар хандсан зочин “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын интернетийн үнэ буураагүй, хурд нэмэгдээгүй байна. Энэ ямар учиртай юм бэ” гэдгийг лавласан бол №1604015967 дугаартай зочин “Төв аймгийн Жаргалант сум руу том оврын автобус явж байгаа. Нэг хүнээс 4000 төгрөг авдаг. Гэтэл ачаа болгоноос 4000 төгрөг авч байна” гэж гомдол мэдүүлжээ.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа НӨАТ-ын хуулийг орон нутагт худалдаа эрхлэгчид гууль болгож буйг ч мэдүүлжээ. №1604013676  дугаартай зочин “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын дэлгүүрүүд НӨАТ-ын баримтаа олгохгүй байна. Зарим дэлгүүрүүд нь өгч байснаа сүүлдээ өгөхгүй боллоо” гэжээ.

Мөн №1604011429 Ховд аймгийн Чандмань сумаас холбогдож байна. Манай суманд бинзиний үнэ буурахгүй байна. Шийдэж өгнө үү.

№1604012477 Шарын голын тулга сувиллын цалин буухгүй байна. Санхүүжилт нь орж ирсэн хэрнээ Сангийн яамнаас эрхийг хаасан гэх юм. Байгууллагуудынхаа өрийг дарж чадахгүй, эм тариагаа авч чадахгүй, зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Яаралтай энэ асуудлыг шийдэж өгнө үү.

№1603318896 Сонсголын аппарат худалдаж авсан мөнгөө авахаар харьяа Өмнөговь аймгийн Халамжийн хэлтэст нэхэмжлэл гаргасан боловч хүлээж авахгүй гэлээ. Учир нь 2016 онд гарсан шинэ журмын дагуу тендер зарлаад зөвхөн тухайн тендерт ялсан компаниас худалдан авсан аппаратны зардлыг нөхөн олгоно гэлээ. Энэ ямар учиртай вэ, тайлбарла.

№1603314564 Мобикомд уламжлах нь: Нэг өдөр 3G асаалттай байсан гэж 370.000 төгрөгийн төлбөр, Мөн багцын суурь хураамжны төлбөр 50.000 төгрөг бодно гэж байна. Энэ ямар учиртай юм бэ гэх гомдлыг тавьж, холбогдох газрууд руу хаяглагджээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна