Ихэнх нутгаар хур тунадас орохгүй

2016 оны 4 сарын 3

2016 оны 04 дүгээр сарын 03-ны 09-21 цаг хүртэл

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

2016 оны 04 дүгээр сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

2016 оны 04 дүгээр сарын 04-нөөс 04 дүгээр сарын 08-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

   4-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 6-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 4,5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 6-нд зарим газраар, 7-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна