Дархан-Уул, Баянхонгорын багууд түрүүлэв

2016 оны 4 сарын 3

2016 оны өсвөрийн чөлөөт бөхийн УАШТ “Буянт-Ухаа- спортын ордонд хоёр өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

Тэмцээний хоёр дахь өдөр хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100 кг, охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингүүдийн барилдаан болж багийн дүн гарлаа.

Энэ өдөр “туршлагатай” бөхчүүд сайн барилдаж Баянхонгор аймгийн бөх Ө.Пүрэвсүрэн 4 дэх удаа, Налайх дүүргийн бөх Б.Сарнай, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн бөх Б.Бат-Эрдэнэ өсвөрийн хошой аварга болжээ.

Энэ тэмцээнд хөдөө орон нутгийн багууд уламжлал ёсоор амжилттай оролцож “Дархан-Хасу-Мегастарс” клуб 4, Баянхонгор аймаг, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль тус бүр 3, Архангай аймаг, Налайх дүүрэг тус бүр 2, Баянзүрх дүүрэг, “Аварга” спортын дунд сургууль, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймаг, Орхон аймгийн “Хангарьд” клуб тус бүр 1 алтан медаль авчээ.

Хөвгүүдийн төрөлд Ё.Батдархан дасгалжуулагчтай ”Дархан-Хасу-Мегастарс” клуб түрүүлж охидын төрөлд С.Мөнхдуулдах дасгалжуулагч Баянхонгор аймгийн баг өнгөрсөн жилийн амжилтаа давтан тэргүүлжээ.

Маргааш хөвгүүдийн, охидын эхний 8 байранд шалгарсан багууд шилдэг багуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

Хөвгүүд

42 кг:

1. Эрдэнэбатын Төгсжаргал /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
2. Шинэбаярын Дэлэг /Дорноговь аймаг/
3. Эрдэнэбаатарын Сумьяабазар /Багахангай дүүрэг/
3. Мөнхжаргалын Батсүрэн /Ховд аймаг/

46 кг:

1. Нармандахын Наранхүү /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
2. Пүрэвдашийн Эрдэнэ-Очир /Архангай аймаг/
3. Дамирийн Мөнх-Эрдэнэ /Увс аймаг/
3. Цэвээнравдангийн Балжинням /”Алдар” спорт хороо/

50 кг:

1. Сүрэнгийн Ойдов /Өвөрхангай аймаг/
2. Олонбаярын Сүлдхүү /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
3. Энхтайваны Зулхүү / Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клуб/
3. Ганбатын Баярбат /“Оюут хясаа” группийн “Мандал оюут” бөхийн дэвжээ/

54 кг

1. Дүгэрхоролын Жамсранжав /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
2. Дарханбаярын Тэнгис /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
3. Бямбарагчаагийн Батрагчаа /Архангай аймаг/
3. Эрдэнэ-Очирын Баттулга /”Алдар” спорт хороо/

58 кг

1. Баярцогтын Мөнхзориг /”Аварга” спортын дунд сургууль/
2. Бямбаахүүгийн Пүрэвбаатар /Архангай аймаг/
3. Энхбаярын Бямбадорж /Баянхонгор аймаг/
3. Мэндбилэгийн Тэмүүжин /”Соёмбо” клуб/

63 кг:

1. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
2. Батдоржийн Эрдэнэбулган /”Орхон аймаг, “Хангарьд” клуб/
3. Бямбаахүүгийн Бат-Эрдэнэ /Баянхонгор аймаг/
3. Бямбажавын Дүгэрсүрэн /Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль/

69 кг:

1. Амарсайханы Тодмагнай /Архангай аймаг/
2. Ичинхорлоогийн Баатарчулуун / “Аварга” спортын дунд сургууль/
3. Рагчаагийн Баянмөнх /Ховд аймаг/
3. Цэндийн Нямсүрэн /Говь-Алтай аймаг/

76 кг:

1. Баярсайханы Билгүүн /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
2. Бат-очирын Ганзориг /Увс аймаг/
3. Гансүхийн Ган-Очир /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
3. Рэнцэндоржийн Мөнхбаяр /Багануур дүүрэг/

85 кг:

1. Цэндийн Лхагва-Очир /Сэлэнгэ аймаг/
2. Болдбаатарын Баянсүх /Өвөрхангай аймаг/
3. Ганхуягийн Галмандах /“Алдартан” клуб/
3. Гэгмэдлхүндэвийн Буянхишиг /“Их шавь” дэвжээ/

100 кг:

1. Амарбатын Баянмөнх /Увс аймаг/
2. Ганбаатарын Пүрэвдорж /Хэнтий аймаг/
3. Чойжилсүрэнгийн Ган-Эрдэнэ /”Аварга” спортын дунд сургууль/
3. Батмөнхийн Гэрэлчулуун /Хөвсгөл аймаг/

Багийн дүн

Нэгдүгээр байр ”Дархан-Хасу-Мегастарс” клуб,
дасгалжуулагч Ёндонпүрэвийн Батдархан
Хоёрдугаар байр “Аварга” спортын дунд сургууль,
дасгалжуулагч Баттулгын Алтангадас
Гуравдугаар байр Архангай аймаг, дасгалжуулагч Төмөрхуягийн Ганболд

Охид

38 кг

1. Сарантуяагийн Отгонтуяа /Баянзүрх дүүрэг/
2. Батсүхийн Отгонсүх /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клуб/
3. Ашигбаярын Бүрнээбаяр /”Өмнөговь аймгийн Ханбогд сум/
3. Одгэрэлийн Пагам /Сэлэнгэ аймаг/

40 кг:

1. Түмэнбаярын Цээням /Баянхонгор аймаг/
2. Батбаатарын Энхзул /Чингэлтэй дүүрэг/
3. Батпүрэвийн Хулан /Говь-Алтай аймаг/
3. Цогбаярын Халиун /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

43 кг:

1. Ширбазарын Шүрэнцэцэг /Архангай аймаг/
2. Чинболдын Отгонтуяа /Дорноговь аймаг/
3. Долгоржавын Отгонжаргал /”Женко” клуб/
3. Цэдэнпүрэвийн Саранзаяа /Өмнөговь аймаг/

46 кг:

1. Өлзийсайханы Пүрэвсүрэн /Баянхонгор аймаг/
2. Дагвадоржийн Отгонжаргал /Сэлэнгэ аймаг/
3. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд /”Женко” клуб/
3. Басангийн Сэлэнгэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

49 кг:

1. Болдсайханы Хонгорзул /Баянхонгор аймаг/
2. Бат-Очирын Баярмаа /Архангай аймаг/
3. Батбаатарын Энхцэцэг /Чингэлтэй дүүрэг/
3. Ширбазарын Арвин /БТСДуС/

52 кг:

1. Тэгшбаярын Ариунзаяа /”Орхон аймаг, “Хангарьд” клуб/
2. Батхуягийн Хулан /Багануур дүүрэг/
3. Энхтайваны Халиунаа /Архангай аймаг/
3. Оргилсайханы Ванчигмаа /”Женко” клуб/

56 кг:

1. Болдмаагийн Халиунаа /“Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
2. Наранцацралтын Энхтуяа /Өмнөговь аймаг/
3. Гүндсамбуугийн Энхсувд /Налайх дүүрэг/
3. Төрмөнхийн Шинэзул /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

60 кг:

1. Баярбаатарын Сарнай /Налайх дүүрэг/
2. Баяраагийн Нямсүрэн /Булган аймаг/
3. Дэлгэрцогтын Түмэнхүслэн /”Женко” клуб/
3. Пүрэвхүүгийн Баянжаргал /БТСДуС/

65 кг:

1. Батхорлоогийн Үүрийнтуяа /“Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
2. Машбатын Эрдэнэдулам /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын“Говийн бөх” клуб/
3. Булгаамаагийн Шинэсаран /Төв аймаг, БТСДуС/
3. Энхсайханы Дэлгэрмаа /Өвөрхангай аймаг/

70 кг:

1. Сэкболын Нуржан /Налайх дүүрэг/
2. Ганболдын Минжинсор /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клуб/
3. Очирхуягийн Золжаргал /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
3. Чулуунбатын Амгаланцэцэг Булган аймаг/

Багийн дүн

Нэгдүгээр байр Баянхонгор аймаг,
дасгалжуулагч Совдын Мөнхдуулдах
Хоёрдугаар байр “Женко” клуб,
дасгалжуулагч Сүхбаатарын Мөнхсүх

Гуравдугаар байр БТСДуС, дасгалжуулагч Ганбаатарын Пүрэвбаатар

ЭХ СУРВАЛЖ: http://wrestling.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна