"Харцага", "Хасын хүлгүүд" эхний хожлоо авлаа

2016 оны 4 сарын 3

-"Альянс Тех Харцага", SBL Хасын Хүлэгүүд багууд эхний тоглолтод хожлоо-

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улиралд “Харцага”, “Дархан гарьд”, “Их өргөө аравтууд”, “Хасын хүлгүүд”, “Мон-Алтиус Смарт”, “Архангай лидер”, “Төв ургац” гэсэн нийт найман дөрвөн сарын турш өрсөлдлөө. Багууд нийт гурван тойрог өрсөлдөж, плей-оффт зургаан багийн нэр тодорсон. Энэ жил залуучуудын шигшээ багийн тоглогчдоор багийнхаа “цөм”-ийг бүрдүүлсэн “Архангай Лидер”, өнгөрсөн улирлын MVP Д.Мөнхтүвшин, шилдэг төвийн тоглогч С.Өрнүүнбилэг нараар удирдуулсан “Их Өргөө Аравтууд” плей-оффт шалгарч чадаагүй юм.

Шилдэг багуудыг “Төв аймаг Төв ургац”, “Баянгол Синтоза ирвэс” тэргүүлж, хагас шигшээд шууд үлдсэн. Харин плей-оффын тоглолт өнгөрсөн баасан гаригт эхэлсэн бөгөөд эхний тоглолт гурваар гарсан “Хасын хүлгүүд” сүүлийн байраар шалгарсан “Дархан гарьд”-тай, хоёр дахь тулаан дөрвөөр гарсан “Харцага”, тавдугаар байраар шалгарсан “Мон-Алтиус Смарт” багийн хооронд боллоо. Тэдний хэн түрүүлж гурав хожсон нь хагас шигшээд өрсөлдөх эрхийн авах юм.

IV.03 /Баасан/

  • "Альянс Тех Харцага" - "Смарт Мон Алтиус" - 102:95
  • SBL Хасын Хүлэгүүд - Дархан Гарьд - 125:111

Альянс Тех Харцага - Смарт Мон Алтиус - 102:95Харцагууд эхний тулаандаа ялалт байгууллаа

Posted by Mongolian National Basketball Association on Friday, April 1, 2016

 

 

SBL Хасын Хүлэгүүд - Дархан Гарьд - 125:111Хүлэгүүд плэй-оффын цувралын эхний хожлыг авлаа

Posted by Mongolian National Basketball Association on Friday, April 1, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна