Азербайжан, Aрмены хооронд зөрчил сэдрэв

2016 оны 4 сарын 3

 

Кавказын Нагорный Карабах бүс нутагт азербайжан болон армен цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарснаас 30 орчим хүн амь үрэгджээ. Зөрчил мөргөлдөөнд Армены талаас тулаанд 18 цэрэг амь үрэгдсэн бол азербайжаны 12 цэрэг амь үрэгдсэн байна. Азербайжаны цэргүүд стратегийн чухал ач холбогдолтой хоёр толгодод мина харвагч, их буу зэргийг байршуулсан нь зөрчил мөргөлдөөн гаргахад нөлөөлжээ. Түүнчлэн Азербайжаны талаас танк, их буу, нисдэг тэргээр өргөн хүрээтэй дайралт хийснээс 12 настай хүү амь үрэгдэж, өөр хоёр хүүхэд гэмтсэн хэмээн Армены засгийн газраас мэдээлсэн байна.

 

 1994 онд дайн дууссанаас хойш Нагорный Карабах бүс нутаг армены салан тусгаарлагчдын мэдэлд байгаа аж. Хоёр талын зөрчил мөргөлдөөн 1980-аад оноос эхтэй бөгөөд ЗХУ задарсны дараа 1991 онд бүрэн хэмжээний дайн гарч 30 мянган хүн амь үрэгджээ. ОХУ нь сөргөлдөгч талуудад хоёуланд нь зэвсэг худалдчихаад нэн даруй гал зогсоохыг шаарддаг хэмээн Барууныхан шүүмжилдэг байна.

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна