Элэгний тенофобир эмний үнэ 1200 төгрөг болж хямдрав

2016 оны 4 сарын 3

Элэгний В вирусийн эсрэг үйлчилгээтэй 220 мянган төгрөгөөр худалдаалж байсан Тенофобир эмний үнэ энэ сарын нэгнээс эхлэн 1200 төгрөг болж хямдарчээ.

Гуравдугаар сарын 25 ний өдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж,  дээрх эмээс гадна Ламивудин, Телбивудин, Рибаварин, Интерферон гэсэн дөрвөн эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад оруулсан байна. Эдгээр эм улс орон даяар 36 мянган төгрөгөөр зарагдах бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 34 мянга 800 төгрөг нь шууд төлөгдөөд явах юм. Харин үлдэгдэл мөнгийг иргэд өөрсдөө төлөх аж.

Д. ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна