“Япон өөрийн армитай байх хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2016.04.03-нд нийтлэгдсэн

“Япон өөрийн армитай байх хэрэгтэй”

 

Хойд Солонгосын аюул заналхийллээс өөрийгөө хамгаалахын тулд Япон улс армитай байх хэрэгтэй хэмээн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп мэдэгджээ. Дональд Трамп “Япон улс удаан хугацааны турш АНУ-ын цэргийн хамгаалалтад байхаас илүү өөрийн армитай байх хэрэгтэй” хэмээсэн байна. Дэлхийн II дайнд ялагдал хүлээсний дараа Японыг дахин цэргийн түрэмгийлэл явуулахаас сэргийлэн АНУ энх тайванч үндсэн хуулийг боловсруулан батлуулсан юм. Японы энх тайванч үндсэн хуулинд гадны оронд цэргийн үйл ажиллагаа явуулах хориотой бөгөөд өөрийгөө хамгаалах багахан хэмжээний хүчийг зөвшөөрсөн байдаг.

 

Өмнө нь Дональд Трамп Япон болон Өмнөд Солонгос улсаас АНУ цэргээ эргүүлэн татаж, оронд нь цөмийн зэвсэг байршуулах хэрэгтэй хэмээн мэдэгдэж байжээ. Японд АНУ-ын 54 мянга, Өмнөд Солонгост 28500 цэрэг тус бүр байршин холбоотон орнуудын аюулгүй байдлыг хамгаалдаг юм. Түүний мэдэгдлийн дараа Японы ерөнхий сайд Шинзо Абе “АНУ-ын дараагийн ерөнхийлөгч хэн ч болсон Токио-Вашингтоны нөхөрлөл манай улсын дипломат бодлогын суурь байх болно” хэмээн мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: CNN

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж