“Алтан тариа” гурилын салбар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

2016 оны 4 сарын 3

УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймгийн “Алтан тариа” гурилын салбар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав
 
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.04.03/  Сэлэнгэ аймагт ажиллан, “Алтан тариа” компанийн гурил, тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
 
 
“Алтан тариа” компани Сэлэнгэ аймаг дахь хуучин Гурил тэжээлийн үйлдвэрийн барилгыг засварлаж дэлхийн тэргүүний гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Швейцарь Улсын “Бюллер” компанийн төхөөрөмжөөр бүрэн шинэчилэн 2009 онд ашиглалтад оруулсан юм. 
Тус салбар үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга дарга Э.Шоовдор үйлдвэрийнхээ талаар Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм
 
 
Үйлдвэр хоногт 250 тн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай. 2400 тн улаан буудай хүлээн авч цэвэрлэх, ачих хүчин чадал бүхий 68000 тн үр тариа хадгалах элеватор нь мөн “Бюллер” технологиор бүрэн шинэчлэгдсэн байна.
Энэхүү үйлдвэр нь ашиглалтанд орсоноор хүүхдийн будаа, олон ангилалын гурил, үр хөврөл хүнсний хивэг зэрэг хүнсний бүтээгдэхүүн,тэжээлийн хивэг, няцалбар зэрэг малын тэжээл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа юм байна. 
 
Алтан тариа Сэлэнгэ үйлдвэр нээгдсэнээр 130 хүний ажлын байр шинээр бий болгож дэлхийн хамгийн сүүлийн үеийн компьютерийн удирдлага бүхий автоматжуулсан техник технологийг ашиглаж чадах залуу боловсон хүчнийг бэлтгэж дадлагажуулан ажилууллдаг байна.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Монгол Улсын гурилын хэрэгцээний талаар ярилцан, гурилын экспорт хийх боломжийн талаар үйлдвэрийн удирдлагуудтай ярилцаж, санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
ЭХ СУРВАЛЖ: http://open.parliament.mn/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна