Missosology Mongolia загварын шоунд үе үеийн миссүүд оролцов

2016 оны 4 сарын 3

Энэ хаврын хамгийн дээд зэрэглэлийн загварын шоу өчигдөр/2016.04.02/ “Туушин” зочид буудлын "Соёмбо" танхимд боллоо.

"MISSOSOLOGY MONGOLIA" загварын шоунд эх орноо төлөөлж олон улсын миссийн тэмцээнүүдэд оролцсон үе үеийн миссүүдээс гадна Унгар, Тонга улсын гоо бүсгүйчүүд уригдан оролцсон юм. Тус загварын шоуг “Мисс Монголиа Консалтинг” Төрийн бус байгууллагаас ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 9-ний хороонд Улаанбаатарт “Face of beauty international-2016” тэмцээнийг зохион байгуулах болсонтой холбогдуулан зохион байгууллаа.

Энэхүү шоунд урилгаар “Face of Beauty International-2013” тэмцээний титмийн эзэн Тонга улсын мисс Даймонд Ланги, “Face of Beauty International-2015” тэмцээний дэд байрын эзэн  Унгарын мисс Далма Карман нар болон олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Н.Ану, Т.Батцэцэг, А.Баярцэцэг, Б.Бадамцэцэг, Б.Билгүүнзаяа, Г.Билгүүн, Б.Гүнзаяа, Ц.Энхжин, Э.Алтанзул, Б.Номин-Эрдэнэ, С.Пагмадулам зэрэг миссүүд оролцсон юм. Тэд Монголын дээд зэрэглэлийн “Precious Fashion House”, дизайнер Д.Отгонжаргалын “O Couture”, цүнхний ”Марал” брэнд, “Говь” болон Италийн “Loriblu” брэндийн бүтээлүүдийг загварын шоуны үеэр толилуулсан юм.

Тус шоуг ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн ятгын аялгуунд МУСТА Т.Дэлгэрмөрөн "Уянга цагаан хуруу" дуугаа дуулж нээсэн. Мөн ятгачин Т.Мөнх-Эрдэнэ "Дэлхий" хамтлагийн "Ус" аялгууг тоглосон бол уртын дуучин Б.Тунгалаг "Будармаар"-г эгшиглүүллээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна