Хоёр аймагт ингэ ихэрлэжээ

2016 оны 4 сарын 3

Өмнөговь болон Ховд аймагт хоёр ингэ ихэрлэжээ Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн малчин И.Дэлгэрцэцэгийн хотонд өнгөрсөн сарын 18-нд ихэр ботго гарсан байна. Мөн саяхан Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт Улсын залуу аварга малчин Г.Галсанбатынд ингэ ихэрлэсэн ажээ. Одоогоос зургаан жилийн өмнө Ховд аймгийн Мянгад сумын малчин Х.Ганбатын хүрэн ингэ ихэрлэж, малчин эзнээ баясгаж байсан түүхтэй. Ингэ ихэрлэх нь ховор тохиолдол бөгөөд сайн цаг ирэхийн дохио мөн мал өсөхийн бэлгэдэл гэж эртнээс үздэг юм.

Д.ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна