Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно

2016 оны 4 сарын 4

2016 оны 04 дүгээр сарын 03-ны 09-21 цаг хүртэл

                                                   Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

                                 Өнөөдөр баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

                                 2016 оны 04 дүгээр сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

                                                                агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 
 
2016 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:   

   5-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 6-нд төвийн нутгийн зүүн хэсэг,  зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 6-нд ихэнх нутгаар, 7,8-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө  6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна