Долоо хоногийн өрнийн зурхай 2016.IV.4-IV.10

2016 оны 4 сарын 4

Хонь: Ажил ихтэй, завгүй байгаа ч эргэн тойрноо нэг тогтож хараарай. Хаврын улирал хэдийнэ ирсэн ч таны сэтгэл одоо болтол өвлөөрөө байгаа юм биш биз? Гэр бүл, найз нөхөддөө цаг гаргаж, аялж зугаалах төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Ажил, хувийн амьдралын тэнцвэрийг олох хэрэгтэй. Шинэ хүнтэй танилцаж, хайрлаж дурла. Санхүүгийн байдал аажмаар сэргэж эхэлнэ.

Үхэр: Мөнгө, санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байна. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Шинэ бизнес, ажил хэрэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол эргэлзэлгүй хөдөл. Өөрийгөө дорд үнэлэх, сэтгэлээр унах байдал илэрч болзошгүй. Сэтгэл судлаачаас зөвлөгөө авах эсвэл итгэлтэй нэгэнд сэтгэлээ нээн ярилцаарай. Бусадтай хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийгээрэй. Амралтын өдрүүдийг дуртай зүйлээ хийж өнгөрөө.

Хамтатгах: Хайр дурлалд одтой байх боловч санхүүгийн дампууралд орж болзошгүй. Ганц бие хүмүүс тогтвортой харилцаа тогтоож чадна. Дурлалд хэт автаж, бусад зүйлсийг умартаж болохгүйг санаарай. Орлогоосоо хэтэрсэн зардал гаргах хэрэггүй. Нарийн тооцоотой байхыг хичээгээрэй. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхдөө ч үрэлгэн загнах хэрэггүй.

Мэлхий: Ажлын эрч хүч оргилно. Эдгээр өдрүүдэд ажил хэрэгтээ гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Албан тушаал ахих, цалингаа нэмэгдүүлэх боломжийг битгий алдаарай. Хосуудын харилцаанд зөрчил үүснэ. Нэгнийгээ сонсохыг хүсэхгүй байгаагаас асуудал улам хурцдаж, харилцаагаа төгсгөхөд хүрч болохыг анхаар. Толгой өвдөх, мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай.

Арслан: Орлогоо нэмэгдүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажилдаа бүтээлч, санаачлагатай байх хэрэгтэй. Ажил ихтэй байгаа ч гэр бүлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Тэдэнд таны хайр халамж дутагдаж байна. Ганц бие хүмүүс шинэ танилаасаа болгоомжил. Бэртэж гэмтэх, осол аваарт өртөх магадлалтай байгааг анхаараарай.

Охин: Тогтвортой, тайван долоо хоног. Сэтгэл санааны байдал өдөр өдрөөр өөрчлөгдөх магадлалтай. Мөнгө олохын тулд эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Сүүлийн үед тооцоогүй байснаас санхүүгийн хүндрэл үүсчээ. Энэ нь таныг бухимдуулж, эрч хүчийг сулруулна. Санхүүгийн хувьд хараат бус байхыг хүсч байгаа бол өөрийн орлогоо баталгаажуул.

Жинлүүр: Харилцаандаа сэтгэл дундуур байгаа шалтгаан нь танаас үүдэлтэй. Бусдад өөрийгөө зөв ойлгуулж чадаагүйгээс таныг дорд үзэх хандлага ажиглагдаж байна. Ажлын хамт олон, найз нөхдийн дунд ч буруу ойлголтыг эрт залруулах хэрэгтэй. Энэ долоо хоногийн орлого таны санасан хэмжээнд хүрэхгүй. Сэтгэл санаанаас үүдэлтэй нойргүйдэх, хоолны дуршил өөрчлөгдөнө. Биеийн хүчний ажил хийх эсвэл спортоор хичээллэх хэрэгтэй.

Хилэнцэт: Харилцаандаа анхаарч, бусдад уур бухимдлаа гаргах хэрэггүй. Түр зуурын сэтгэл хөдлөлөөр хэлсэн үг, хийсэн үйлдэл чинь хайртай дотны хүмүүсийг тань шархлуулна. Хайртдаа гэнэтийн бэлэг барьж, хамтдаа цагийг романтик орчинд өнгөрүүлээрэй. Энэ нь үл ойлголцлыг тайлж, харилцааг тань батжуулна. Эрүүл мэндэд ноцтой өвчлөл байхгүй боловч дархлаагаа дэмжээрэй.

Нум: Романтик долоо хоног. Хосуудын харилцааны алтан үе иржээ. Энэ үед сэтгэлээ илчлэх, хуримлах, сүй тавих зэрэгт маш таатай. Ганц бие хүмүүсийн хувьд ч алдаж болохгүй үе. Танилын хүрээгээ тэлж, илүү олон хүнтэй болзож, мэдэхийг хичээх хэрэгтэй. Хувийн амьдралдаа хэт аннхаарч, хайр дурлалд автсанаас ажлаа царгалдуулах вий. Албан тушаал ахих төлөвлөгөөтэй бол ажлаа нягт нямбай гүйцэтгэж, алдаа гаргах хэрэггүй.

Матар: Орон байр, гэр бүлийн байдал өөрчлөгдөнө. Энэ нь  танд таалагдахгүй байсан ч амьдралд өөрчлөлт гардаг гэдгийг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдалд дасан зохицохыг хичээгээрэй. Шинэ амьдрал эхлүүлэхээр төлөвлөсөн бол хуучнаа орхих шаардлагатай. Гэр бүл, хувийн амьдралын өөрчлөлт ажлын бүтээмжид нөлөөлнө. Ялангуяа таагүй өөрчлөлт тохиосон зарим нэг нь ажилдаа төвлөрч чадахгүй алдаа гаргах магадлалтай.

Хумх: Танилын хүрээ тэлэхийн хэрээр шинэ сонин хүмүүстэй нөхөрлөж эхэлнэ. Бусдыг сайн танихын өмнө яаран дүгнэлт хийх хэрэггүй. Найз нөхөд, хайртай хүндээ сэтгэлээ уудалж илэн далангүй яриа өрнүүл. Ингэснээр тэд таныг илүү сайн ойлгож, дэмжин тусална. Бусдад сэтгэлээ уудлах нь өөрийг чинь өрөвдөлтэй харагдуулах зүйл огтхон ч биш гэдгийг та ойлгоно. Тэр ч бүү хэл хэн танд анхаарал, халамж тавьдгийг мэдэж чадна.

Загас: Сүүлийн үед шаргуу ажилласан хөдөлмөрийнхөө үр шимийг амсана. Таны орлого нэмэгдэж, гэнэтийн их мөнгө ч орж ирнэ. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж, цаг заваа зориулах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа ээдрээтэй, хэцүү байна. Ганц бие хүмүүс ганцаардлаас зугтаж, хэн таарсныхаа цээжийг налах хэрэггүй. Сэтгэл гутралд орох магадлал өндөр байгааг анхаараарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна