НАТО-г үеэ өнгөөрсөн гэж Трамп хэлэв

2016 оны 4 сарын 4

 

АНУ-ын ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп АНУ-ын холбоотон болж НАТО-д нэгддэг бусад орон АНУ-тай харьцуулахад маш бага хувь нэмэр оруулсан гэж мэдэгдээд энэ эвсэл тарж магадгүй хэмээн хэлсэнийг Reuters дамжууллаа. Трамп энэ мэдэгдлээ Висконсин мужийн Расин хотноо хийсэн уулзалтын үеэр хийжээ. “НАТО-гийн гишүүн бусад орон өөрт оногдсон үүргээ биелүүлэхгүй байна, 28 гишүүнтэй энэ эвсэл үеэ өнгөрөөжээ” хэмээн Трамп хэлсэн байна.

 

“Эсвэл тэд дутуугаа гүйцээж төлөх, эсвэл энэ эвслээс гарах хэрэгтэй. Эвсэл тарвал тарна л биз” хэмээн Трамп хэлжээ.

 

Өнгөрсөн Баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нэр дэвшигч Трамп Европод цөмийн зэвсэг хэрэглэхийг байж болох зүйл, мөн Япон, БНСУ өөрсдийн цөмийн зэвсэгтэй болсон нь дээр хэмээн ярьсаныг сонссон АНУ-ын ерөнхийлагч Барак Обама түүнийг “АНУ-ын ерөнхийлөгч байх боломжгүй хүн” хэмээн дүгнэсэн билээ.

 

Трамп ч мөн олон удаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг уулзалтууд дээрээ шүүмжилж байгаа юм.

 

Бэлтгэсэн А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна