Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

2016 оны 4 сарын 4

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

                                                    Хөрөнгө оруулалтын газар     

Концесс олгох уралдаант
шалгаруулалтын урилга

 

Огноо: 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр

Дараах төслүүдийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

  1.  

Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Цэцэрлэгийн барилга барих төсөл

Барих-шилжүүлэх

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх

ХОГ-2016/73/7-46-14

  1.  

Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Цэцэрлэгийн барилга барих төсөл

Барих-шилжүүлэх

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 120 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх

ХОГ-2016/73/7-46-17

  1.  

Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Цэцэрлэгийн барилга барих төсөл

Барих-шилжүүлэх

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд 120 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх

ХОГ-2016/73/7-46-18

  1.  

Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо Цэцэрлэгийн барилга барих төсөл

Барих-шилжүүлэх

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 120 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх

ХОГ-2016/73/7-46-20

  1.  

Увс, Зүүнговь сум Цэцэрлэг, сургуулийн цогцолбор, соёлын төв барих төсөл

Барих-шилжүүлэх

Увс аймгийн Зүүнговь суманд 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолбор, 200 хүний суудалтай соёлын төв барих, шилжүүлэх

ХОГ-2016/73/7-46-30

  1.  

Говь-Алтай, Есөнбулаг сум, Цэцэрлэгийн барилга барих төсөл

Зураг төсөл байхгүй

Барих-шилжүүлэх

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 320 ортой цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх

ХОГ-2016/73/7-46-44

  1.  

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Буянт-Ухаа-2” хорооллын Цэцэрлэгийн барилга барих төсөл

Барих-шилжүүлэх

Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн “Буянт-Ухаа-2” хорооллын 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих, шилжүүлэх

ХОГ-2016/73/7-46-13

  1.  

Баян-Өлгий, Ногооннуур сум, Сургуулийн дотуур байрын барилга барих төсөл

 

Барих-шилжүүлэх

Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 150 ортой сургуулийн дотуур байрын барилга барих, шилжүүлэх

ХОГ-2016/73/7-46-28

  1.  

Баян-Өлгий, Дэлүүн сум, Сургуулийн дотуур байрын барилга барих төсөл

Барих-шилжүүлэх

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд 150 ортой сургуулийн дотуур байрын барилга барих, шилжүүлэх

ХОГ-2016/73/7-46-33

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөрөнгө оруулалтын газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг дээрх сургууль, цэцэрлэг барих төслүүдийн концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцохыг урьж байна.

            Уралдаант шалгаруулалтад оролцох санал гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Монгол Улсын аль нэг арилжааны банкин дах өөрийн нэр дээрхи дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэгээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулж түүнийг нотолсон баримттай байх /нэг нотлох баримт нь зөвхөн нэг төслийн уралдаант шалгаруулалтад хүчинтэй/;
  2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авах шаардлагыг хангасан байх /Оролцох санал гаргагч нь барилга барих тусгай зөвшөөрөлгүй байж болох бөгөөд харин барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна/.
  3. Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх /Ерөнхий шаардлага/.

 

            Энэхүү уралдаант шалгаруулалт нь нэг үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд тус урилгын дагуу оролцох санал гаргагчаас ирүүлсэн саналыг Концессын тухай хуулийн 13.3.1-13.3.5-д заасны дагуу үнэлж, шаардлага хангасан оролцогчдын төслийн саналыг үргэлжлүүлэн үнэлж хамгийн сайн нөхцөл санал болгосноос нь эхлэн 2-оос дээшгүй оролцогчийн дарааллуулсан жагсаалт гаргаж, онооны дарааллаар концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.

            Хэрэв уралдаант шалгаруулалтад зөвхөн нэг хуулийн этгээд эсвэл түүний нэгдэл нь санал ирүүлсэн тохиолдолд тухайн саналыг холбогдох журмын дагуу үнэлж шаардлага хангасан тохиолдолд концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.

            Хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн нь нэг уралдаант шалгаруулалтын явцад нэг хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн байх, хуулийн этгээд нь нэг уралдаант шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдлийн гишүүнээр оролцсон бол тухайн шалгаруулалтад бие даан оролцохгүй.

            Уралдаант шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд нь концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно.

            Уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам”-ын дагуу зохион байгуулна.

            Энэхүү урилгын дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг болон эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтыг ирүүлсэн тохиолдолд тухайн этгээдэд уралдаант шалгаруулалтын баримт бичгийг олгоно. Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнэ 300,000 төгрөг ба баримт бичгийн төлбөрийг Төрийн сан, Хөрөнгө оруулалтын газар, Концессын 900036017 тоот дансанд тушаана.

            Гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь төслийн саналаа англи хэл дээр ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд Монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргасан байна.

           

            Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11.00 цагаас өмнө Хөрөнгө оруулалтын газрын 812 тоот өрөөнд.

 

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ доорх хаягаар албан бичгээр ирүүлнэ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Хөрөнгө оруулалтын газар

Утас: 11-315362

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна