Дэлхийн лидерүүдийн оффшор дансыг илчлэв

2016 оны 4 сарын 4

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Панамын “Mossack Fonseca” хуулийн фирмийн хууль бус ажиллагааны талаарх дуулиант баримтыг дэлгэлээ. Фирмийн үйлчлүүлэгчдийн тухай 11 сая баримтыг нийтэд дэлгэсэн байна. Эдгээр баримтад 200 гаруй орны улстөрч, урлаг соёл, спортын алдартны оффшор дансны мэдээлэл байгаа аж. Тухайлбал, Исланд, Пакистаны ерөнхий сайд зэрэг 100 гаруй улстөрчийн оффшор хөрөнгийн мэдээлэл дэлгэгджээ. Мөн Египетийн экс ерөнхийлөгч Хосни Мубарак, Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи, Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад зэрэг төрийн 72 тэргүүний гэр бүл, найз нөхдийн нэр дээрх хөрөнгийг ил болгосон байна. “Mossack Fonseca” фирмийн үйлчлүүлэгчдийн дунд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины багын найз, мэргэжлийн хөгжимчин Сергей Ролдугины хоёр тэрбум ам. долларын сэжиг бүхий шилжүүлэг илэрчээ.

 

“Mossack Fonseca” фирм нь өнгөрсөн 40 жилийн хугацаанд үйлчлүүлэгчээ мөнгө угаах, хориг болон татвараас бултах үйл ажиллагаанд тусалж ирсэн гэж сэжиглэгдэж байна. Алдагдсан баримтыг Германы “Suddeutsche Zeitung” сонинд нийтэлжээ.  

 

“Mossack Fonseca” фирм нь олон улсад 40 гаруй салбар оффистой гэнэ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна