ХААН Банкны “Цахим банкны аян” орон даяар эхэллээ

2016 оны 4 сарын 4

ХААН Банк нь техник, технологийн шинэчлэлд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд харилцагчиддаа банкинд биечлэн ирэлгүйгээр энгийн гар утас, интернэттэй холболттой компьютер болон ухаалаг утас, таблет зэрэг өөрийн ашигладаг цахим төхөөрөмжийг  ашиглан банкны бүх төрлийн үйлчилгээг гэрээсээ, ажлаасаа авах олон үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.      

Банкны үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч хялбар авах боломжийг олгосон цахим банкны үйлчилгээг харилцагчиддаа таниулах, хэрэглэж заншуулахад туслах  үүднээс ХААН Банк Цахим банкны урамшуулалт аяныг 6-р сарын 30-ны өдрийг дуустал орон даяар эхлүүллээ.     

Аяны хүрээнд 14 хоног тутам Интернэт банк, Ухаалаг банк, Экспресс банк, төлбөрийн карт, Мобайл банк, Телефон банкаар хийсэн 5-аас дээш гүйлгээ болон И-Биллинг үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн харилцагч бүр 1 тохирлын эрхтэй болж урамшуулалт аянд оролцох юм.  

 

Аяны урамшуулалд Япон улсын Токио хотод аялах эрх-1, iPhone 6s-1, iPad-1, нөүтбүүк-1, ширээний компьютер-2 нийт 14 хоног тутам 6 тохирлын эзнийг МҮОНТ-ийн 1-р сувгаар тодруулна.       

 

Банкны үйлчилгээг 5 минутад авах боломжтой болсон энэ үед харилцагч та ч бас цахим банкыг ашиглан цагаа хэмнээд бас дээр нь азтан  болоорой. 

Амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулъя!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна