5 сая ам.долларын террористыг баривчилжээ

2016 оны 4 сарын 4

 

Алан хядах аль-Каида бүлэглэлтэй холбоотой Баруун Африкийн исламын зэвсэгт бүлэглэлийн лидерийг баривчилжээ. АНУ-аас таван сая ам.долларын шан амлан эрэн сурвалжилж байсан Халид аль-Варнави гэгийг Нигерийн Локожад баривчилсан аж. Халид аль-Варнави Нигерид байрлах “Ансару” зэвсэгт бүлэглэлийн толгойлж байжээ.

 

“Ансару” нь 2012 онд Нигерийн нийслэл Абужа дахь өндөр харуул хамгаалалттай шоронд халдан довтолсон хэргийг үйлдэж байсан аж. Түүнчлэн гадаадын иргэдийг барьцаалж, хөнөөх гэмт хэргийг үйлддэг байна.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна