ОХУ-ын батлан хамгаалах яамны байранд гал гарчээ

2016 оны 4 сарын 4

 

ОХУ-ын батлан хамгаалах яамны байранд Ням гаригийн үдээс хойш /IV.3/ том хэмжээний гал гарсан байна. Галыг унтраахын тулд олон зуун гал сөнөөгч хэдэн цагийн турш ажиллажээ.

 

Оросын онцгой байдлын албаны дарга Игорь Денисовын мэдээлснээр гал 3500 кв метр талбайг хамарсан байна. Галыг унтраах үеэр нэг гал сөнөөгч гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн аж. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.

 

ОХУ-ын батлан хамгаалахын яам 2014 онд шинэ байранд нүүн орсон боловч Кремлийн ойролцоох хуучны барилгыг ашигласан хэвээр байжээ.

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна