Эмэгтэйчүүд чуулж байна

2016 оны 4 сарын 4

"Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна.

Энэ чуулганд УИХ-ын эмэгтэй гишүүд болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж буй эмэгтэйчүүд, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын хөгжлийн асуудлуудаар харилцан санал солилцох, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр гарч байгаа сайн туршлагыг харилцан солилцох юм. Улс төрийн карьер хийх, сонгогдсон албан тушаалд ажиллахад бий болсон нийтлэг сургамж, бэрхшээл, улс төрд эмэгтэйчүүдэд тулгарч буй саад тотгорыг арилга арга зам, ирэх сонгуульд анхаарах асуудлаар зөвлөлдөх зорилготой.

Дээрх зорилгын хүрээнд Чуулган дараахь багц асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:

• Хууль тогтоох ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо

• Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо

• Эмэгтэйчүүдийг улс төрийн карьерт бэлдэх нь

• Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал

Чуулганыг УИХ-ын Тамгын газар, УИХ-ын эмэгтэй гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Нутгийн өөрөө удирдөх байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна.

Чуулганд 330 сум, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ыг төлөөлөн 600 гаруй эмэгтэйчүүд оролцож байна.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна