Тээвэрчид нэгдэж ТББ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Тээвэрчид нэгдэж ТББ байгуулжээ

Авто тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа зургаан холбоо нэгдэж Монголын авто тээврийн мэргэжлийн холбоо ТББ байгуулсан талаар Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. 

Монголын логистик холбоо, Хотын нийтийн тээврийн консерциум, Ачаа тээврийн холбоо, Хот хоорондын зорчигч тээврийн холбоо, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гэсэн зургаан холбоо хамтарч Монголын авто тээврийн мэргэжлийн холбоо ТББ-ыг байгуулсан байна.

Төрийн бус байгууллага байгуулах тухай тэд зургаан сар гаруй ярилцаж, нэлээд удаан зөвшилцсөний үндсэн дээр байгуулжээ. Тэд хэвлэлийн хурлаар дамжуулан авто тээврийн салбар үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л хүмүүс энэ салбарт өрнөж байгаа аливаа асуудлыг бидний оролцоотой шийдэж байхыг уриалсан юм.

“Зах зээлд шилжсэнээс хойш 25 жил болж байна. Хамгийн түрүүнд авто тээврийн салбар 100 хувь хувийн хэвшилд шилжсэн. Өнөөдөр Монголын эдийн засаг хүндрэх болсон шалтгаан нь тээвэрлэлттэй холбоотой гэж шийдвэр гаргагчид үзээд байна. Гэтэл Монгол Улс өргөн уудам нутагтай, тархаж амьдардаг, далайд гарцгүй, цаг агаарын хүнд нөхцөл байдалд авто тээврийн 98,8 хувь, ачаа тээврийн 70 орчим хувийг бид гүйцэтгэж байна. Харамсалтай нь биднийг дэмжсэн бодлого байхгүй хууль эрх зүйн орчин хангалтгүй юм. Иймээс авто тээврийнхэн өөрсдөө шийдэл хайж, мэргэжлийн холбоо байгуулсан. Ингэснээр бусад улсын туршлагаас эх орондоо нэвтрүүлэх, тээвэрийн инженерчлэлд анхаарал хандуулж ажиллана” гэж Монголын авто тээврийн мэргэжлийн холбоо ТББ-ын тэргүүн А.Мөнхболд хэллээ.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж