Ерөнхий сайд Хятадыг зорино

2016 оны 4 сарын 4

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг маргааш БНХАУ-ыг зорино. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохиогдох Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад үндсэн илтгэгчээр оролцох юм.

Уг чуулга уулзалтыг Швейцарын “Кредит Свисс” банкнаас зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад нийт 18 их наяд ам.долларын хөрөнгийн удирдлагыг хариуцан ажиллаж буй 2,800 гаруй санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцох юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгийн Ерөнхий Захирагч Лян Жөнин, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Лицюнь нартай тус тус уулзана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна