Филармонийн тасалбарыг www.ticket.mn-ээр захиалдаг боллоо

2016 оны 4 сарын 4

Ардын жүжигчин Цэгмидийн Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармони цахим тасалбарын сүлжээнд нэгдлээ. Ингэснээр Улсын Филармони, түүний харъяанд байх "Симфони найрал хөгжим", "Морин хуурын чуулга", "Баянмонгол чуулга" болон уран бүтээлчдийн тоглолтуудын тасалбарыг www.ticket.mn цахим хуудсаар захиалан авах боломжтой болж байгаа юм

Монгол улсын филармони нь Cимфони найрал хөгжим, Mорин хуурын чуулга, Баян монгол жазз найрал хөгжим гэсэн гурван том чуулгыг нэгтгэсэн, 170 гаруй уран бүтээлчид, ажилтнуудтай, Монгол дахь мэргэжлийн хөгжмийн хамгийн том байгууллага юм.

Улсын Филармони нь 1957 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын уламжлалт хөгжмийг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон "сонгомол" хөгжмийн дэвшилтэй холбож, монголын мэргэжлийн хөгжмийг бий болгох, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа байгууллага юм.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна