Леверкузен талбайдаа “Чоно”-уудыг буулган авлаа

2016 оны 4 сарын 2

 

Өнгөрсөн шөнө Германы Бундеслигийн 28 дугаар тойрогт учраа таарсан “Байер Леверкузен” клуб талбайдаа “Вольфсбург”-ыг 3:0-ийн харьцаатай буулган авлаа.

Тоглолт “Бай-Арена” цэнгэлдэх хүрээлэнд 29239 үзэгчтэй эхэлсэн бөгөөд тоглолтын эхний гоолыг талбайн эзэн багийн тамирчин Брандт 27 дахь минутад оруулснаар нэгдүгээр үе 1:0-ийн харьцаатайгаар өндөрлөсөн. Харин тоглолтын хоёрдугаар үед талбайн эзэд нэгэн оновчтой сэлгээг хийсэн нь Бундеслигийн мэргэн буучдын байранд бичигдэж яваа Мексик залуу болох Чичаритог 61 дахь минутад сэлгээгээр оруулж ирээд удалгүй 73 дахь минутад талбайн зочдын хаалгыг мялаагаад амжсан юм. Тоглолтын 87 дахь минутад Юрченко 3:0-ийн харьцаатай болгосноор “Байер Леверкузен” клуб 3 оноогоо өөрийн болгож, хүснэгтийн IV дүгээр байранд 45 оноотой болж ахилаа.

Я.ТӨМӨР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна