Ахмадууд жиргэнэ

2016 оны 4 сарын 5

Өрөөлийг царайчлахгүйгээр өөрөө утсаа унтарч, асахад “зохицуулчихдаг” эсвэл утсанд нь зурвас ирэхэд хүн гуйхгүйгээр уншаад хариу бичдэг. Мөн интернэт ашиглан, мэдээллийн сайтуудад тавигдсан ярилцлага, мэдээ уншиж, өөрийн үзэл бодлоо хуваалцах хүсэл, сонирхолтой ахмадууд Монголд олон байна. Иймээс Монголын ахмадын чөлөөт холбоо, Насан туршийн боловсролын үндэсний төв хамтран ахмадуудыг мэдээлэл, технологийн 20 хоногийн сургалтад хамруулахаар болжээ. Эхний ээлжид 200 гаруй ахмад энэхүү сургалтад явахаар бүртгүүлсэн байна.

Компьютерийн мэдлэгтэй болох хүсэлтэй ахмадуудын нэг бол Б.Гунгаа гуай. Тэрбээр компьютер ашиглаж, өөрийн ойрын хэрэглээний мэдээлэл, материалыг бичиж, хадгалах. Шаардлагатай вөрдийн файлуудаа флашаар зөөвөрлөж сурахаар энд иржээ. Мөн утсандаа ирсэн зурвасыг ач, зээ, хүүхдүүдээ гуйхгүйгээр уншиж, хариуг нь бичдэг болбол нэгж нь хэмнэлттэй гэж тооцсон байна.

Тэтгэвэртээ гарсан нийт ахмадуудын дөнгөж 28 хувь нь өөрийн түвшиндээ компьютерийн мэдлэгтэй, гар утсаа ашиглаж, зурвас бичиж чаддаг аж. Үлдсэн 72 хувь нь технологийн талаар ойлголт, мэдлэг муутай барьж буй утсаа осолдохгүй дуугарахаар нь авч ярьдаг эсвэл хааяа асааж, унтраадаг. Гэхдээ бичлэг хийх, зураг дарах талаар ямар ч мэдлэггүй гэж Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан ярьсан юм. Иймээс ахмадууд XXI зуунтайгаа хөл нийлж, алхахаар энэ чиглэлд суралцах хүсэл их аж.

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна