Жэйми Вардигийн гарны боолтны нууц

2016 оны 4 сарын 5

Энэ жилийн Английн Премьер лигт түрүүлэх нь тодорхой болоод байгаа "Лестер сити" багийн довтлогч Жэми Вардигийн баруун гарны шууны боолт ямар учиртай нь анхаарал татаад байна. Энэ талаар жиргээчид элдвийн таамгийг дэвшүүлжээ. Түүнийг гарын шуун дээрээ шивээс хийлгэсэн, аль эсвэл зүгээр л чимэглэл маягаар зүүж байгаа зарим нь бүр хошигнож энэ боолт нь Лестер ситиг энэ жил түрүүлэхэд нь тусалж байгаа хэмээн жиргэсэн байна.

Үнэндээ есдүгээр сард Астон Вилла багийн эсрэг тоглолтод Варди баруун гарын шууны ясаа гэмтээжээ. Түүний хувьд Премьер лигийн мэргэн буучдын жагсаалтад 19 гоолтой хоёрдугаар байранд бичигдэж байна. Варди 2015 оноос Английн шигшээ багт дуудагдаж зургаан тоглолтонд оролцож хоёр гоол хийжээ.

"Лестер сити" багийн хувьд 32 тойргийн дараагаар 69 оноогоор Премьер лигийн хүснэгтийг тэргүүлж байна.

Ж.ГҮЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна