Си Жинпиний хамаатнууд оффшортой холбогдов

2016 оны 4 сарын 5

 

Хятадын экс болон одоогийн төрийн тэргүүний ойрын хамаатнууд оффшор фирмтэй холбогджээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн дэлгэсэн матераилд Хятадын дарга Си Жинпин болон Хятадын байнгын хорооны гишүүн Зан Гаоли, Лью Юншан нарын хамаатан садны долоон гишүүний нэр дурдагдсан байна. Тэдний хамаатан саднууд “татварын диваажин” гэж нэрлэгдэх бүсэд байрлах  фирмүүдэд хувьцаа эзэмшигч эсвэл захирлаар ажилдаг гэнэ. Энэ хэрэгт Хятадын засгийн газраас хариу өгөөгүй аж. Гэхдээ Хятадад оффшор дансны тухай мэдээллийг хаасан байна. Хятадын дарга Си Жинпин авлигын эсрэг ажил өрнүүлж өнгөрсөн онд намын 300 мянга гаруй албан тушаалтныг шийтгэсэн юм. Гэтэл Хятадын даргын хамаатан садны хүмүүс оффшор компанитай нэр холбогдсон нь Си Жинпиний  нэр хүндийг унагаж байна.

 

Панам дахь “Mossack Fonseca” хуулийн фирмээс алдагдсан 11 сая материалд 200 гаруй орны улстөрч, урлаг соёл, спортын алдартны оффшор дансны мэдээлэл илчлэгдсэн юм. Тухайлбал, Египетийн экс ерөнхийлөгч Хосни Мубарак, Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи, Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад зэрэг төрийн 72 тэргүүний гэр бүл, найз нөхдийн нэр дээрх хөрөнгийг ил болгожээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна