Путин оффшортой холбоогүй гэв

2016 оны 4 сарын 5

Андрей Мовчан

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путины тойрон хүрээлэгчдин оффшорын системтэй холбоотой гэсэн  материалууд нь түүнийг шууд утгаараа холбогдсон гэсэн үг биш хэмээн Москвагийн Карнегийн төвийн эдийн засгийн хөтөлбөрийн удирдагч Андрей Мовчан RFI-хэвлэлд ярилцлага өгөхдөө  хэлжээ.

 

“Тэрхүү материалд дурдсан зүйлд Путин огт хамаагүй. Сэтгүүлчид  гоё үгээр бичих дуртай. Бидэнд  танилцуулсан материалд нь Путиныг энэ хэрэгтэй холбосон зүйл огт үгүй, тэнд зөвхөн ерөнхийлөгчийн найз нарын нэр гарсан. Би ч олон найз нартай, Тэд бас л бизнес хөөдөг. Ингэлээ гээд миний бүх найз нартай намайг холбож  болохгүй нь ойлгомжтой” гэж Мовчан хэлжээ.

 

Түүний яриагаар, 300 орчим сэтгүүлчид хэдэн жилийн турш оффшорын баримтуудыг  ухан үзэж байгаа. Тэндээс ерөнхийлөгчийн найз нарыг олжээ. Танил тал нөлөө бүхий эдгээр хүмүүсийг оффшороор дамжуулан бизнесээ явуулж байгааг л шүүмжилж болох юм л даа гэж  тэр ярив.

 

Дөрөвдүгээр сарын 3-нд нийтэлсэн Олон улсын Эрэн сэтгүүлчдийн сурвалжлах нийгэмлэг (OCCRP) өргөн цар хүрээтэй эрэн сурвалжлах материалдаа Оросын ерөнхийлөгчийн “хүрээний хүмүүс  Панам, Виргиний арал, Кипр дэх оффшорын дансаар наад зах нь хоёр тэрбум долларыг  шилжүүлэн дамжуулсан гэжээ. Дэлхийн дөрөв дэх хуулийн компани болох Mossack Fonseca-ийн материалуудыг энэ шинэ хэрэгт  ашиглажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна