“Оймс” Л.Наранбаатар “15 раунд”-аас татгалзав

2016 оны 4 сарын 5

УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидэн олныг шуугиулах болсон эдийн засагч Л.Наранбаатарыг “15 раунд” нэвтрүүлгийнхэн дуэльд дууджээ. Дуучин Наратай боксын рингэн дээр халз ярилцсан ч, оролцогчийнхоо дургүйг хүргэж, олны шүүмжлэлийг дагуулсан ”15 раунд” нэвтрүүлэг энэ удаад эдийн засгийн алуурчдын эсрэг тэмцэхээ зарласан Л.Наранбаатарыг онилжээ. Харин эдийн засагч Л.Наранбаатар энэ удаагийн дуэлээс татгалзсан хариу өгсөн байна. Л.Наранбаатар “Эдийн засгийг алж, ард түмнээ ядууруулсан, хариуцлагагүй, үнэнийг нь  хэлсний төлөө ард түмнээ өвчтэй, мэдрэл муутайгаар нь дууддаг улстөрчдийг оруулж, шүүх нь зөв гэж бодож байна. УИХ-ын дарга З.Энхболдын дараа би оролцох боломжтой гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна