Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 3028 золбин нохой устгав

2016 оны 4 сарын 5

Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ачаалал ихтэй ажиллалаа. Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв 03 сарын 28-наас 04 сарын 04-ний өдрүүдэд иргэд, аж ахуй нэгж байгууллагаас нийт 125 санал, гомдол хүлээн авч, шуурхай зохицуулалт хийн холбогдох дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэд нь хяналт тавьж ажиллав.

Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2209 машинаар 19225.78 тонн хог хаягдал тээвэрлэж устгав. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нийт 3028 нохой булж устгалаа. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд том оврын 5598 автобус, туслах шугамын 470 автобус үйлчилгээнд явлаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна