“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” зөвлөгөөн болно

2016 оны 4 сарын 5

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Прокурорын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” зөвлөгөөнийг зохион байгуулахаар боллоо.

Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд болон хулгайн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар холбогдох газрынхан мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна. Түүнчлэн зөвлөгөөнд оролцогчид хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргах юм байна.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” зөвлөгөөн маргааш буюу 2016 оны 4 дүгээр сарын 6-нд 09:00 цагаас Нийслэлийн Иргэний танхимд болно.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна