Дуулга малгайн хэлбэртэй кофе чанагч

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Дуулга малгайн хэлбэртэй кофе чанагч

Эспрессо машин үйлдвэрлэгч Racepresso компани, дизайнер Ilgar Rustamov-ын загвараар этгээд загвартай кофе чанагч бүтээжээ. Тэрхүү кофе чанагч нь “Формула-1”-ийн супер од Michael Schumacher-ын Ferrari дуулга малгайны загвараар хийгдсэн ба F1-ын шүтэн бишрэгчдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн болсон байна.

Өвөрмөц сонгодог загвартай, өнгөний шилдэг шийдэлтэй энэхүү кофе чанагч таны гал тогоог цоо шинэ өнгө төрхтэй болгоно хэмээн үйлдвэрлэгчдийн зүгээс танилцуулжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж