Ерөнхий сайд Азийн хөрөнгө оруулагчдын чуулгад оролцоно

2016 оны 4 сарын 5

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 5-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохион байгуулагдах Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож байна.

Нийтдээ 18 их наяд ам.долларын хөрөнгийн удирдлагыг хариуцан ажиллаж байгаа 2800 гаруй санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцох 19 дэх удаагийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндсэн илтгэгчээр оролцох юм. Азийн хөрөнгө оруулалтын энэхүү чуулга уулзалтад Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе, Малайз Улсын Ерөнхий сайд Нажиб Разак, Тайландын Вант Улсын Шадар сайд Придияаторн Девакула, Европын Комиссын Ерөнхийлөгч асан Хосе Мануел Барросо нарын дэлхийн нэр хүнд бүхий төрийн тэргүүнүүд, улс төр, санхүүгийн удирдагчид, эрдэмтэд, Нобелийн шагналт эдийн засагчид үндсэн илтгэгчээр оролцож байжээ.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үеэр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Ерөнхий Захирагч Лян Жөнин, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Зинь Лицюнь нартай уулзалт хийхээр товложээ.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна