FIFA-ийн сургалтаас олж авсан мэдлэг эмэгтэй хөлбөмбөгийн хөгжилд чухал

2016 оны 4 сарын 5

FIFA-ийн сургалтаас олж авсан мэдлэг эмэгтэй хөлбөмбөгийн хөгжилд чухал

ФИФА-ийн эмэгтэй дасгалжуулагчийн сургалт энэ сарын 1-5 хооронд үргэлжилж өнөөдөр сүүлийн өдрөө явагдаж байна. ФИФА-ийн сургагч багш хатагтай Хэстерин Жаннетже Де Ройс болон ФИФА-ийн хөгжлийн газрын өсвөр үе болон эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ажилтан ноён Дато Ним Кеонг нарын удирдлага дор манай эмэгтэй хөлбөмбөгийн тамирчид, багш дасгалжуулагч нар их зүйлийг сурч мэдэж байна.

Онол болон практик хичээлийг хослуулан, ур чадвар шаардах бүхий л зүйлсийг хийж гүйцэтгүүлж байгаа нь эргээд Монголын хөлбөмбөгт, тэр дундаа эмэгтэй хөлбөмбөгийн тамирчдын хөгжилд юунаас ч эрхэм үнэт зүйл билээ.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна